Д.ГАНБАТ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадад айлчлал хийсэн. Тэрний үр дүн хаана байгаа вэ Д.ГАНБАТ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадад айлчлал хийсэн. Тэрний үр дүн хаана байгаа вэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ГАНБАТ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадад айлчлал хийсэн. Тэрний үр дүн хаана байгаа вэ

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Уг нь би энэ асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм л даа. Ер нь эдийн засгийг сайжруулах гаргалгаа нүүрсэн дээр л байгаа юм. Засгийн газрын хандаж байгаа хандлага ийм байна. Хүмүүс дүгнэх байх. Маш олон гишүүн асуулаа. Л.Халтар сайдын хэрэнд таарсан юмыг л асууна. С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ? Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд юм бэ. Нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Нүүрс тээврийн жолоочдыг яаж зовоож байна, энэ авлига. С зөвшөөрөл үүнийг өдөөсөн. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу. Энэ төмөр зам чинь ашиглалтад орох юм уу. Цаана нь их нарийн ширийн зүйл бий.

Би 2012- 2016 онд УИХ-д сууж байхад Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жинпин энэ индэр дээрээс  бид нар хөгжлийн галт тэргэнд суусан байгаа. Та хэд амжаад суувал суугаарай гэж байна. Гэтэл 5 жил болж байхад олонх маань хариуцлагагүй ажиллаж байна. Тэр боломжийг алдсан. Өнөөдөр бол түүхэн байхгүй хэмжээгээр нүүрсний үнэ өндөр байна. Ийм үед ковидоос хамрахгүй нүүрсээ өсгөх боломжтой. Гэтэл энэ ажлыг хийсэнгүй.  

Уг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятад орноор айлчлал хийсэн гэж байгаа. Тэрний үр дүн хаана байна вэ." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631634
0 эможи

Зочин
2022-12-24 12:51
Энэ Батцэцэг гэгч болосрол дульхан, уг нь сайн ажилчих юмсан гэж ихээхэн хичээсэн дүртэй эмэгтэй байнга гадаадад харагдах юм. Тэгээд явсан газраас авчирсан үр дүнтэй ажил нь юу байна аа. Арай боловролтой хүн тавиач ээ. тэр Баярхүү, Гомбосүрэнгуй нар зөвлөөд зөвлөөд наад хүн чинь цээжлээд ч чадахгүй байна даа. Ганц чадах юм нь архи, казино, хэвлэлийн тендер байх шиг
keyboard_arrow_up