Д.Өнөрболор: Энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна Д.Өнөрболор: Энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Өнөрболор: Энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.

Харин УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нийгэмд ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй.

Тодруулбал, Гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг 100 мянган долларын босгыг 50 мянган доллар болгох, хоёр хүнийг ажлын байраар хангасан бол түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид тооцох гэх мэт шинэ заалтуудыг иргэд шүүмжилж буй юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Угтаа бол тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм.

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийгөө энэхүү шүүмжлэлээс мулталж, уснаас хуурай гарахыг хүсчээ. Тэрээр санаачилсан хуулиа бүрэн уншаагүй, бүр танилцаагүй байж хууль санаачилсан гэх нэр зүүж "ПОПРОХ" нь л эн тэргүүнд байдаг хэмээн хардахаар байна. 

Ингээд өнөөдөр цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хэрхэн өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хийлээ. Тэбээр  “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй. Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. 

Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
631661
3 эможи

Монгол улсын жирийн иргэн.
2021-10-10 19:10
Хассуурийн Ганхуягийг эргүүлэн татах ч багадана. Гэхдээ эргүүлэн тат. Дараа нь ял оноо. Уулаасаа ичих булчирхайгүй хүн дүрст байна. Ийм юм УИХ-д оруулж байгаа хүн сайхан Монгол эх орны минь төлөө юу ч хийхгүй. Тэнгэр ниргээсэй.
Монгол улсын жирийн иргэн.
2021-10-10 19:09
Хассуурийн Ганхуягийг эргүүлэн татах ч багадана. Гэхдээ эргүүлэн тат. Дараа нь ял оноо. Уулаасаа ичих булчирхайгүй хүн дүрст байна. Ийм юм УИХ-д оруулж байгаа хүн сайхан Монгол эх орны минь төлөө юу ч хийхгүй. Тэнгэр ниргээсэй.
Зочин
2021-10-10 18:19
энэ УИХ гэдэг чинь юу болчихсон газар вэ? хууль баталдаг газар гэж бодсон чинь гишүүд нь хуулиа ч уншдаггүй, хулхи хууль оруулдаг газар юм уу. ийм газраас гарсан хуулийг бид мөрдөх гээд ч яах юм, тэд мөрдүүлэх гээд ч яах юм. зүгээр л соц нийгэм шиг төв хорооны 11 гишүүн, аймаг сумын чанартай хэдэн дарга нар байвал болох юм биш үү

иргэд олон түмэн,
2021-10-10 17:48
Ганхуяг гэж хаанаас ямар аргаар УИХ-д шургалсан эсэргүү вэ?нэн даруй зайлаач,зайлуулаач,хэрэв ийм эсэргүүг зайлуулахгүй бол ард түмэн нэг мөсөн зайлуулах болно,өнгөрсөн хойно элдвийн юм бүү дарвалзаарай
Зочин
2021-10-10 17:02
Энэ Х.ГАНХУЯГ ЧИНЬ ЯМАР УЧИРТАЙ ХУЛГАЙЧ ВЭ? Нэг БАНКНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУЛГАЙ ХУЛГАЙЛААЛ НЭГ БОЛ ХУУЛЬ ХУЛГАЙЛААД БАЙХЫН ЗҮГЭЭР ЭРГҮҮЛЭН ТАТААЧ НЭГ БОЛ ЦААЗАЛ
Өнөрболор хужаа эмгээн
2021-10-10 13:50
Чи Монголоос минь зайл. Хужаа өвгөнөө дагаад явна уу ??? Солонгос өвгөнөө дагаад явна уу хамаа алга.
ХАССУУРИЙН ГАНХУЯГЫГ ЭГҮҮЛ ТАТЬЯА
2021-10-10 13:35
ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХӨДЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ. ЭНЭ УРВАГЧ НОВШ ЯМАР ЗОРИЛГООР УИХ-д ОРСОН НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. ЦААД УТГА НЬ ГАДНЫХАНААС АВЛИГАЛ АВЧ БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА. ОГЦОР НОВШ ОО
keyboard_arrow_up