Улсынхаа эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя Улсынхаа эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсынхаа эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя

2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Юм их энгийн. Ном журмаар нь л явчихвал болдог. Харин зальдвал засаж болохооргүй алдаа гарах нь бий. Тиймээс л “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үг гарсан биз. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд нөхөн сонгуулиас илүүтэй хоёр эмэгтэй гишүүний сошиал дахь мэдэгдлүүд улс төрийг халтал нь улайсгав. Угтаа бол хоёр шинэ, ногооноороо гишүүн зальдуулчихсан юм шиг боловч, ухаад үзэхэд өөр таамаглалууд гарч ирээд байна. 

Учир нь Хөрөнгө оруулалтын тухай гэсэн гоё нэртэй ч, үндэсний аюулгүй байдалд тун ч хор хөнөөлтэй байж мэдэх нэгэн төсөл УИХ-ын босго даваад ороод ирсэн.  "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" гэсэн  ганц хуудас хуулийн төсөл САНААЧЛАГЧ НЬ, 2020 оны сонгуулиар шинээр УИХ-д орж ирсэн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нар юм.

Тэдний боловсруулж, санаачилж, УИХ-ын даргад гарын үсгээ бүгд зураад өргөн барьсан төсөлд ноцтой нэг агуулга явж байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд байнга оршин суух тухай заалт байлаа.

Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар тухай юм. Ухаандаа 50 мянган доллар буюу 140 гаруй сая төгрөгтэй хэнбугай ч Монголд байнга оршин суух боломжийг нээж өгөх гэж байгаа нь энэ.

Хотын төвд хоёр өрөө ч байр авч хүрэхгүй мөнгөөр хөрөнгө оруулагч гэгдэж, бүр Монголд гэр бүлээрээ байнга оршин суух боломжтой болох нь. Тиймээс л энэ заалтыг олон нийт эсэргүүцээд байгаа юм. 

Гэтэл хуулийн төсөл санаачилж, боловсруулсан гишүүд ямар зүйл, заалт, агуулгатай төсөл өргөн барьснаа ч мэдэхгүй, бие бие рүүгээ бурууг чихэж сууна.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Анужин ""Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат! "хэмээн бултаж мэдэгдэл хийлээ.

Үүний араас  УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийгөө энэхүү шүүмжлэлээс мулталж, уснаас хуурай гарахыг хүслээ. Тэрбээр   “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй. Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна.  Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна" хэмээн мөн бултав.

Товчхондоо, хуулийн төсөлд тусгасан заалт, санаачилсан гишүүд нь хуулийнхаа төслөөс бултаж, хуулийн хулгай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир Монгол Улсын эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДӨД хариуцлага тооцох асуудал хөндөгдөх нь зүйтэй юм. Тиймээс улсынхаа ЭРХ АШГААС урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631737
8 эможи

Зочин
2021-10-13 10:42
энэ новшнуудыг сонгосон нөхдүүд эргүүлэн тат
Зочин
2021-10-12 22:38
Энэ Ануужинг муулаад байгаа хүмүүс нэг их эх оронч шударгадаа биш хөөрхий энэ бүсгүйг аль ч талаараа гүйцэхгүй арчаагүйдээ л бухимдацгааж байгаа нь ойлгомжтой. Анужин бол хэр баргийн хүнд хүсээд ч олддоггүй үзэсгэлэн гоо, боловсрол, ухаан заяасан бүсгүй. Алдаа оноогүй хүн гээч нэгээхэн ч үгүй. Байгаагаараа байж бүр их гялалзаарай Ануужин гишүүн ээ. Амжилт.
4 МАТАР
2021-10-12 21:30
Зайл
Зочин
2021-10-12 20:59
Захиалгын хууль ингэж гардаг байх нь. Мэдлэг чадваргүй хүмүүс их хуралд суух нь бусдад гарын үсгээ ашиглуулаад , хууль санаачилсан нэр зүүж нэрээ хавчуулаад, гарын үсгээ шургуулчихдаг ир осолтой юм байна. Ийм хүмүүсээр хуулиа өргөн бариулаад хэлэлцсэн болоод баталчихдаг юм байна.
Зочин
2021-10-12 20:33
Сүртэй штээ. Учрыг нь олоогүй байж баахан харааж зүхэх донтой улс их байна. Анужин, Өнөрболор нар буруугүй л юм билээ штээ. Зүгээр л атаархаад шатаж үхэх гээд байдаг хэсэг хүмүүс байдаг юм шиг ээ.
Эхнээсээ Өнөрболор, Булгантуяа, Ануужин Ганхуяг нар УИХ-д хэрэггүй байсан
2021-10-12 17:36
Эх орноосоо урвагчдыг эгүүлэн татах хөдлөгөөн өрнүүл
Зочин
2021-10-12 16:16
zalitai chuuchnuud ch bas chamt chariuuchlaga chuleech estoi. Zandanschatar chaana bna amid uu???
Зочин
2021-10-12 15:43
ЦАААЗАЛ
ard
2021-10-12 14:47
наад нам дагасан эр эм хулгаач янхануудыг цаазлууул хужааруун явуулж
иргэн
2021-10-12 13:45
Бадарчин явсан газар балагтай, батган суусан газар оттоо гэдэг шиг Ануужингийн балаг тасрахгуй нь
Зочин
2021-10-12 13:13
Хужаагийн гар хөл болсон новшнуудыг зайлуулах хэрэгтэй.
Хар масс чинь Монгол улсын эзэд шүү новшоо
2021-10-12 12:10
Хассуурийн Ганхуяг зайл
зочин
2021-10-12 11:14
ЮМНЫ УЧИР ОЛООГҮЙ ОЛОХ ЧАДВАРГҮЙ ХАР МАСЙЙГ ДАГАЖ СОЛИРХОО БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ ТА МИНЬ
Зочин
2021-10-12 11:13
Эргүүлэн татах нь туйлын зөв
зочин
2021-10-12 10:58
ийм мунхаг улсууд их хуралд болохуу таминээ
зочин
2021-10-12 10:57
зөв эргүүлэн татах ёстой
Булгантуяа өөрийгөө мундаг гээд бодчихсон мунхаг авгай
2021-10-12 09:10
Энэ хол явахгүй ээ. Их муу хүн юм байна
keyboard_arrow_up