Б.Пүрэвдорж: Засгийн газар болон УИХ-аас  ковидтой тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байна Б.Пүрэвдорж: Засгийн газар болон УИХ-аас  ковидтой тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Засгийн газар болон УИХ-аас  ковидтой тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байна

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрүүл мэндээ хамгаалъя гээд 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Эхэндээ коронавирусийн халдварыг оруулж ирэхгүй тогтоон барьж чадсан. Гэсэн хэдий ч дунд шатандаа хариуцлагагүй үйлдэл гарч байна. Чанаргүй оношлогооны төхөөрөмж оруулж ирсэн нь халдварыг дотооддоо алдахад хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн энэ үед ийм хариуцлагагүй үйлдэл хийж байна. Төсөвт орох ёстой орлого тасалдаад байгаа нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Засгийн газар болон УИХ-аас ковидтой тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Эдгээр хөрөнгийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулахад зарцуулмаар байна. 

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631823
0 эможи

keyboard_arrow_up