С.Энхболд: Өөрийнхөө оронд өөр хүн оруулж PCR шинжилгээ өгч байна С.Энхболд: Өөрийнхөө оронд өөр хүн оруулж PCR шинжилгээ өгч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Өөрийнхөө оронд өөр хүн оруулж PCR шинжилгээ өгч байна

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18 дээш насны 2 сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн. Вероселл вакцины 4 сая тунг таван авсан.  Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна.

Эмийн хувьд өөрийн улсын эмнэлзүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна

Мөн гурван улсаас олон улсын шаардлага хангасан PCR шинжилгээний бэлдцийг оруулж ирдэг. Оношлууран дээрээ 35-40 хувьтай гэж стандартаа бичсэн байдаг.  21 аймаг бүгд PCR лабораторитой болсон. Сөрөг, эерэг дээр асуудал байгаа. Гол нь өвчний нууц үеийн хугацаа нөлөөлдөг, өөрийнхөө орноос өөр хүн оруулсан асуудлууд ч гарсан. PCR шинжилгээг үндэсний хэмжээнд ХӨСҮТ-д баталгаажуулдаг. Давхар, давхар хяналттай ажиллаж байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631824
1 эможи

keyboard_arrow_up