НББХ: ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах саналыг дэмжжээ НББХ: ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах саналыг дэмжжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НББХ: ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах саналыг дэмжжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.26/ хуралдаан 12 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

    Улсын Их Хурлын гишүүн С.Одонуяа эрүүл мэндийн салбарын зардлын хөрөнгө оруулалт бага байгаа хэрнээ соёлын салбарт төсөвлөсөн мөнгө хамаагүй их байна. Асуудлын нэгдүгээрт монгол хүний эрүүл мэнд байх ёстой гээд ХӨСҮТ-д их засварт зориулж дангаар нь 2 тэрбум тавьж өгөх боломж байна уу гэдгийг тодруулж, хариулт авав.

Гишүүд нийтийг хамарсан халдварт өвчин буюу корона вирусийн эмчилгээний зардлыг төр хариуцах хэвээрээ эсэх, анхан шатны буюу сум, өрхийн эмнэлгүүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн тарифийг нэмэгдүүлэх, иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар шинэчлэл хийх зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа.

    Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Туваан, П.Анужин, Б.Жаргалмаа, С.Чинзориг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ. С.Одонтуяа нарын 10 гишүүний гаргасан ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжсэн юм.

   Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632188
1 эможи

Зочин
2021-11-07 23:33
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-10-31 20:01
Naaduul chn shal hogiin zuild ochnoonbterbumaar ni zardag. Hend ch hereggui andlalijn orgoond baahan terbun zarsan biz dee
зочин
2021-10-29 09:48
мөнгийг нь гүзээлчихгүй олигтой юм хийгээсэй дээ
keyboard_arrow_up