Б.Энх-Амгалан: Н.Уртнасан сайд аа, та тушаалаа засахгүй бол Үндсэн хуулийн Цэц дээр уулзана шүү Б.Энх-Амгалан: Н.Уртнасан сайд аа, та тушаалаа засахгүй бол Үндсэн хуулийн Цэц дээр уулзана шүү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энх-Амгалан: Н.Уртнасан сайд аа, та тушаалаа засахгүй бол Үндсэн хуулийн Цэц дээр уулзана шүү

2021 оны 11 сарын 17

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "УИХ шийдвэр гаргахдаа дархан цаазат газрын хилийн хязгаарыг нэмсэн болохоос хамгаалалтын захиргааг нүүлгэ гэдэг шийдвэр гаргаагүй. Хэрэв хамгаалалтын захиргааг шинээр байгуулж байгаа бол би алга ташин хүлээж авна. Хэрэв тэр Олон улсын тахь судлалын төв нь мөнгө, төгрөгийг нь гаргаад Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргаа байгуулах гэж байгаа бол би дэмжинэ. Түүнээс найман хүнийг нь Говь-Алтайд үлдээгээд 34 хүнийг нь цааш нь авч явах гэж байгаа бол дэмжихгүй. Таны ирүүлсэн бичиг дээр байна. Тусгай хамгаалалтын газрын сүлжээг өргөтгөнө гэж. Тэгсэн хэр нь хамгаалалтыг нь сулруулаад хүмүүсийг нь нүүлгүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Таныг байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалах үүрэгтэй Засгийн газрын гишүүн гэж ойлгож байна. Таныг хулгайн анчдын гар хөл гэж ойлгохгүй байна. Хэрэв та энэ тушаалаа засахгүй бол та бид хоёр Үндсэн хуулийн Цэц дээр уулзана шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632768
0 эможи

Зочин
2021-11-18 00:26
Энхамгалан өөрөө сайд байхдаа ёстой хамгийн адгийн худалч хулгайч байсандаг шүү
Орк царайлсан Энх-амгалан
2021-11-17 22:13
Угаавч угийн хар гэж энэ нөхөр дөө. Худалч, шуналтай
keyboard_arrow_up