Г.Занданшатар: ХААН банкны асуудлыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна Г.Занданшатар: ХААН банкны асуудлыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: ХААН банкны асуудлыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна

2021 оны 11 сарын 18

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж, баталлаа.

Санал хураалт явуулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэгдүгээрт сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл явах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхийг даалгаж байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаарх мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хориотой. Хатуу анхааруулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632790
0 эможи

keyboard_arrow_up