Халаалтгүй эмнэлэгт дөнгөж төрсөн эхчүүдийг байлгаж байгаа Завхан аймгаас “ХӨГЖИЛ“ НЭХЭЭД НЭМЭРГҮЙ Халаалтгүй эмнэлэгт дөнгөж төрсөн эхчүүдийг байлгаж байгаа Завхан аймгаас “ХӨГЖИЛ“ НЭХЭЭД НЭМЭРГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Халаалтгүй эмнэлэгт дөнгөж төрсөн эхчүүдийг байлгаж байгаа Завхан аймгаас “ХӨГЖИЛ“ НЭХЭЭД НЭМЭРГҮЙ

2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Завхан аймгийн эмнэлэгт дөнгөж амаржсан эхчүүд 14 хэмтэй өрөөнд гам алдахгүйг хичээн, зутруухан байгаа зураг олны анхаарлыг татаад байгаа билээ.  Төрсний дараа гам барих, даарахгүй байх хэчнээн чухал билээ. Үүний сацуу дөнгөж төрсөн нярай хэчнээн эмзэг билээ. Гэтэл  Завхан аймгийн эмнэлгийн байгаа бодит байдал, нүүр царай ийм байна. Улиастай хотын эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан тул халаалт нь муудсан гэж албаныхан тайлбарлаж буй.

Энэ талаар Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дулаан тасарсан талаар аймгийн засаг Д.Түвшинжаргалтай яагаад ийм асуудал гарав, маш яаралтай арга хэмжээ авах талаар ярьлаа. Халаалтын зууханд доголдол гарсан, засахаар шуурхайлан ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг нэгэн жишээ энэ гэлээ.

Товчхондоо, Завханы эмнэлэгт амаржсан эхчүүд ингэж даарч, зутарч суухад тойргоос нь сонгогдсон УИХ-ын Ц.Цэрэнпунцаг 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов”-ын хөшөөг бариулахаар хөөцөлдөж явж, Б.Баярсайхан гишүүний хийж буй тайлбар нь энэ.

Өнгөрсөн оны аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээнд Завхан аймаг хөгжлөөрөө 21 аймгаас сүүл мушгиж, 18 дугаарт бичигдсэн байдаг. Ингэхдээ өрсөлдөх чадварын оноо буурсан аймгуудын эгнээнд багтсан. Хүн амынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээгүй цагт аймагт хөгжил ярих ч хэцүү биз ээ.  Чухамдаа, эмнэлгийн өрөөний ганц зураг тус аймгийн хөгжлийг ямар түвшинд байгааг бодитоор нотолж орхилоо. 

Тэгвэл тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар ямар төсөв батлуулсан бэ? Энэ талаар удахгүй хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632947
0 эможи

Зочин
2021-11-25 20:53
Арайл юм аа ард ирэгдээ сайхан хуураад явж бдаг гаруу энэ Цэрэнпунцаг Баяртсайхан 2 чинь
Иргэн
2021-11-25 11:00
Д.Түвшинжаргал яг үнэндээ аймаг авч явж чадах хэмжээний боловсон хүчин биш. Ингэж салгалж үлбэгнэж яваад л 2024 он дуусгавал их юм. Саачилга маш тааруу хүн. Бас тэгээд ууртай, ширүүн мууд их дээрэлхүү нэгэн дээ. Түвшингээ Завханыхан мэднээ
Иргэн
2021-11-24 21:44
УИХ - ын гишүүд очиж гал түлэх юм уу. Галаа түлж чадахгүй байгаа аймгийг татан буулга.
keyboard_arrow_up