Г.ЗАНДАНШАТАР: Богино хугацаанд хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай Г.ЗАНДАНШАТАР: Богино хугацаанд хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: Богино хугацаанд хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

“Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо.

Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь нь юм. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг болосврол” сэдвийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “…Барууны болон Азийн тэргүүлэх улс орнуудыг хамруулсан судалгаа хийж, эндээс Ази, Дорно дахины буюу Япон маягийн хөгжлийн загвараас жишиг авч, өөртөө тохируулан хэрэгжүүлэх нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол Японы хөгжлийн загварыг шууд хуулбарлан дуурайхгүйгээр, ололт амжилтад хүрсэн туршлагаас нь суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлэх уриалга, санаачилга юм…

Бид Япон, БНСУ, Сингапур зэрэг богино хугацаанд эрчимтэй хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд  эдийн засгийн алсын хараатай бодлого боловсруулж, түүнээ шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэгч үндэстэн болох, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, экспортод суурилсан хөгжлийн загварын элементүүдийг нутагшуулах, үйлдвэрлэл, экспортыг санхүүжилтийн нэгдсэн бодлогоор удирдаж, зээл, хүүгийн таатай нөхцөлөөр дэмжих, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бие даасан яамтай болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитой хангах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Үүнд Японы эдийн засгийн өндөр өсөлтийн он жилүүдэд аж үйлдвэржилт-экспортын бодлогыг зангидаж байсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих “Main bank”-ны тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалтын  FILP хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэдэг “Deliberative council” систем, эдийн засгийн төлөвлөгөөгөө мөн хамтран боловсруулдаг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл буюу “Economic Council”, Зөвлөлийн ажлын алба, үйл ажиллагааны уялдааг хангадаг Эдийн засгийн төлөвлөгөөний агентлаг  буюу “Economic Planning Agency” зэргийн туршлагыг судлах нь чухал байна” гэж онцлон тэмдэглэв.  

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг чиглүүлж ирсэн Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн талаарх шинжилгээ, судалгаа нь Монгол Улсад шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны эрх, чиг үүргийг тогтоох болон үйл ажиллагааг чадавхжуулахад хувь нэмэр болох бол баяртай байна гээд улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, соёл, тогтолцоотой байдаг.

Дэлхийд Монгол Улстай яг адилхан улс байхгүй ч дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын туршлагыг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэдэгт итгэж байна хэмээн тэмдэглэсэн.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико цуврал хэлэлцүүлгүүдийг хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж буйг дурдаад, хэлэлцүүлгүүд нь Монгол, Япон Улсын эдийн засгийн харилцааны хөгжил, түншлэлд ихээхэн нөлөө үзүүлэх чухал ажил болно хэмээн итгэж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633073
0 эможи

keyboard_arrow_up