П.Анужин: Б.Жаргалсайханаас болж миний хүүхдүүд сэтгэлзүйн дарамтад өртсөн П.Анужин: Б.Жаргалсайханаас болж миний хүүхдүүд сэтгэлзүйн дарамтад өртсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Анужин: Б.Жаргалсайханаас болж миний хүүхдүүд сэтгэлзүйн дарамтад өртсөн

2021 оны 12 сарын 12

Arslan.mn

УИХ-ын гишүүн П.Анужин "Буян"-гийн Б.Жаргалсайханыг хувийн амьдралынх нь талаар гүтгэсэн хэмээн үзэж цагдаад хандсан тухайгаа өөрийн цахим хуудасаар дамжуулан мэдэгджээ.

Тэрээр“ “Хүний Эрх”-ийн өдөрт; Буян Жаргалсайхан Анужин янхан, биеэ үнэлэгчийн газраас ирсэн, 4 өөр эцгийн 4 хүүхэдтэй, монгол хүүхнүүдийг бамбирдаад хүүхэд гаргуулж байхад таарна гэх мэт яриаг нэгэн эмэгтэйтэй хөөрөн ярьж телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан. Төрийн хэрэгт тангараг өргөн, ханцуй шамлачихаад энэ мэтийн араас хөөхгүй хэмээн бодож, зөнд нь орхисон. Анх удаа гүтгүүлж байгаа биш дээ төвөг ч гэж бодсон. Энэ алхам бол миний зөвхөн өөрийгөө бодсон мунхаг үйлдэл байсныг би ойлгосон. Нэг насны зөрүүтэй, шилжилтийн насны 2 охин минь та хоёрын эцэг өөр юм уу, тийм байж яагаад овог нь нэг юм? Танай ээж олон нөхрөөс салсан юм уу? гэх зэрэг асуултанд булуулж, үеийнхнийхээ үгийн хүчирхийлэлд өртөж сургууль хичээл, хамт олныхоо дунд хэвийн байх нөхцөлгүй болж, дарамтанд орсон… Уйлсан, шантарсан, ааш зан нь хувирсан, бүгдийг үзэн ядаж байна хэмээсэн, ганцаардсан. Би аргадсан, загнасан, гуйсан, арга тасарсан. Бид олон шөнө нойргүй хоносон… Охид маань гундаж байсан… Тэдний туулж явааг илэрхийлэх үг үнэхээр дутаж байна…Нийгмийн соён гэгээрлийн төлөө хэмээн итгэж, үнэмшиж, санаачилж хийж ирсэн ажил бүхнээ буруутган шүүж, олны танил цаашлаад улс төрч гэж яг юу вэ хэмээн өөртэйгээ олон шөнө олон өдөр ярьсан. Би улсаас мөнгө завшиж, татаас авч, тендерт ялж  “Монгол Тулгатан” гээчийг бүтээгээгүй, халааснаасаа, гэр бүлийнхээ буй болгосныг илүүчилж бүгдийг хийсэн. Түүний дүнд асар их Нүдүүлсэн, Гишгүүлсэн, Доромжлуулсан! Гэхдээ би даасаан! Даана ч цаашид! Харин, өөрийгөө өмөөрч өмгөөлөх өчүүхэн чадваргүй хүүхдүүд, мөн аливаа бүхэнд үргэлж хүчин мөхөсддөг, үг үйлийн хүчирхийлэлд үхтлээ өртөж байдаг бүсгүй хүний төлөө дуугүй сууж, амны зоргоор хүүхэд охидыг бузарлагсдыг тэвчиж болохгүйг миний туулсан өдрүүд, охидын маань хэдэн зуун мянгантаа урсах нулимсан дуслууд ойлгуулсан юм. Эхний алхам болгож, Буян Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан! Нотолж чадаагүй! Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон. Тэр Яллагдагчаар татагдсан! Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би монгол улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна.

Гэвч, сошиал орчинд санаатай цацсан тэрхүү бичлэгийг миний сүүлд харсанаар 1,9 сая хүн хэдийн үзсэн байсан. Хэдэн зуун мянган тархинд гүтгэлэг нь үнэн мэт суусныг, намайг дайран булах үзүүргүй сэтгэгдэл гэх доромжоор би хардаг. Хэзээ ч арилахгүй ул мөр, нөхөгдөхгүй хохирол гэж энэ юм билээ. Хүний эрх гэж юу вэ? Хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ? Хүний эрх бол төр засгаас олгогддог давуу эрх биш, төрөхөөс бидэнд өгөгдсөн Язгуур эрх!!! Хүний эрх бол хууль цаазаар хамгаалагдахаасаа илүү хүн бүрийн, иргэн нэг бүрийн ёс зүй, хүнлэг сэтгэлээр хамгаалагдаж байдаг хүршгүй бат бэх цайз! Монгол хүний ёс зүй, хүнлэг байдлын нийтлэг “ХАНДЛАГА” өөрчлөгдөөгүй цагт бид Буян Жаргалсайхан, Үрээ хүчирхийлэгсэд, Хүүхэд Бүсгүйчүүдийг залхаан зовоогсдыг нэг өдөр шуугин шүүж, нөгөө өдөр мартан замхруулдаг нийтлэг манандаа бүдэрсээр байх болно!” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633307
9 эможи

Хэдэн хүний хэдэн хүүхэд гаргах нь эмэгтэй хүний эрхийн асуудал
2021-12-12 22:33
Нэг архичингаас 10 хүүхэд төрүүлж тэнэгтснээс дээр байхоо
Зочин
2021-12-12 21:32
Жаргалсайханы буруу шүү яах гэж нэгнийхээ хормой хотыг нь сөхөж ярихаа больж үздээ
bayar
2021-12-12 21:18
jujigchid
Зочин
2021-12-12 20:05
Анужин миний охин битгий сэтгэл санаагаар унаарай. Мессеж бичиж байгаа муухай үгтэй хүмүүсийн үгийг битгий тоо, орхи. Монгол тулгатан нэвтрүүлгийг тэтгэврийн бид бахархалтайгаар үздэг. Баатарын гэргий бсан Ундраад ч буруу байгаа гэж бид боддог. Б.Жаргалсайхан зурагтаар муу үгс хэлж байхыг бид бүгдээрээ үзсэн. Миний охин үр хүүхдүүдээ бодоод СЭТГЭЛИЙН ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ, ШУДАРГА БҮГДИЙГ ЯЛДАГ ШҮҮ охин минь
Зочин
2021-12-12 19:54
Хоёр хэрээ нэг нэгийхээ харыг гайхав -гээч болж байна. Хоёулаа л эвгүй гарууд явсан явж ч байгаа л даа
Зочин
2021-12-12 15:40
хүний эхнэр хүүхэд өнчирүүлж аавтай нь нэг оронд хэвтэж бхд бодохгүйдээ Баатрын хүүг өнчирүүлсэн үнэн биздээ бусдыг нь мэдэхгүй
hun
2021-12-12 15:39
Манай улсын сэтгүүл зүйн болон телевизийн салбарууд хэн нэгнийг доромжилж доош хийсэн үйлдлээрээ гарч ирдэг болхоор ийм төрлийн хүн ялангуяа хэдэн бүсгүйчүүдээ аль чадхаараа доромжилж муулж бж нэвтрүүлэг болоод сонин сэтгүүлээ борлуулдаг иргэд нь ч эр эм гэхгүй хов живэнд шумбаад орчихдог Энэ байдал хэзээнээс засахыг ёстой хэлж мэдэхгүй байна
Zub amidrah
2021-12-12 15:25
Buruu uildel hiisen bol ternii shiitgel gej bdag...uuriin buruug uur hunees haihiin..yu hgeed giiguulsiin habiin oiriin ger bul uimuulj huuhduudiig aabd hayulj chadaj bgaad ih uhaalag bolbsrol gehuu...hamgiin ih hunii erhend aldaj bgaa huuhen..emegtei hunii erh huuhdiin erh yarih ene hund bj blh um blbuu...uridaas ni icheed bhiin..
Зочин
2021-12-12 15:25
Жаргалсайханд хүний амьдрал ямар хамаатай юм бэ?зөв шүү
Зочин
2021-12-12 14:30
Болиоч бузрын юмнуудаа чиний ээж чиний охидууд чи өөрийгөө доромжилж байгаан биш үү? ЖАГАА УУЧЛАЛТ ГУЙГААД БАЙСАН ШҮҮ ГЭХДЭЭ Л ЖАРГАЛСАЙХАНЫ ТҮМЭНТЭЭ БУРУУ
хэ
2021-12-12 13:26
хэн нь зөв хэлсэниииг ард түмэн харж байгааа яваандааа баян аавуудын хүүхдүүд өв хөрөнгөөл булаацалдах байлгүй
Явдал мөрөө л цэгцэл
2021-12-12 13:25
Хүний гэр бүл үймүүлж салгаад, УИХ-ын гишүүн болох шуналаасаа болж нээх сүрхий хүний дүрд тоглож ТВ-ээр гараад хэрэггүй. Энэ зальжин, хуурамч байдлаас чинь л хүүхдүүд чинь ичих учиртай хэрэв ухаантай бол ??? Хэдэн хүний хэдэн хүүхэд гаргах нь нь хэнд ч хамаагүй. Жагаагын буруу. Харин хамгийн гол нь хуурамч дүргүй шударга л бай !!!
Сайхнаа
2021-12-12 12:11
Ээж хүнийг ингэж доромжлож болдог юм уу арай л биш ээ энэ эмэгтэй маш монгол зан заншилтай мундаг эмэгтэй шүү
Ж.
2021-12-12 11:30
3 өөр эцгийнх ш дээ. 4 биш. Хүүхдүүд нь ээжээсээ л ичээ биз. 3 өөр эцгийн 4 хүүхэд байхаар бас л хямрах л зүйл. Тэгээд л угаасаа нетэр дүүрэн нь Херо меро, Эби нтр гээд л ээжийнх нь явдал суудлын тухай дүүрэн л байгаа. Жагатай, Жагаагүй notorious yum baij.
keyboard_arrow_up