УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох үйлдлийг тусгаарлаж, 49 хүнийг шүүхэд шилжүүллээ УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох үйлдлийг тусгаарлаж, 49 хүнийг шүүхэд шилжүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох үйлдлийг тусгаарлаж, 49 хүнийг шүүхэд шилжүүллээ

2022 оны 1 сарын 05

Arslan.mn

Баянхонгор, Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар ЭМЯ, ХНХЯ зэрэг холбогдох яам, агентлагаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах ажлыг ч эхлүүлсэн байдаг.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан тэргүүтэй 49 хүнд Ховд аймаг дахь Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5- ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасныг нь цагдаа болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаараа тогтоосон аж. Нийт 251 хавтас болсон хэргийг Ховд аймгийн Прокурорын газраас хянаад, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг яллагдагчийн үйлдлийг тусгаарлаж, бусад 49 хүнд дээр дурдсан зүйл ангид зааснаар  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд өнгөрсөн сарын дундуур хүргүүлсэн байна. Өдгөө Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгтэй танилцаж буй аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633692
3 эможи

keyboard_arrow_up