Ж.Мөнхбат : МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Ажил ярихын оронд ТОМИЛГОО л ярьдаг боллоо Ж.Мөнхбат : МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Ажил ярихын оронд ТОМИЛГОО л ярьдаг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат : МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Ажил ярихын оронд ТОМИЛГОО л ярьдаг боллоо

2022 оны 1 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар МҮОНРТ-ийн удирдах зөвлөл, Үндэсний зөвлөлийн ажил, тайланг шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нарын таван гишүүн ажиллахаар тогтов.

Хуралдаанд үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс зургаа нь ирж, долоо нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг анхааруулаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, зөвлөлийн гишүүдийн ирц хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ "МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж байна. Та нар үүнээсээ ичээч. Хурлаа хийж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, гүйцэтгэх удирдлагатайгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдэж чадахгүй, төсвөө баталж чадахгүй больчихсон. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж янз бүрийн хов ярьж явахаа гүйцэтгэх зөвлөлийн дарга болиорой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633843
2 эможи

ЭМЭЭ
2022-01-18 00:11
ДЭЭРЭЭ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДОРОО ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ ГЭДЭГ ЮМАА . ӨӨРӨӨР ЯМАР БАЙХ ГЭЖ
keyboard_arrow_up