ТАНИЛЦ : хэл усгүй хэмээн шүүмжлэгдэж буй БНСУ-д суух ЭЛЧИН САЙД ТАНИЛЦ : хэл усгүй хэмээн шүүмжлэгдэж буй БНСУ-д суух ЭЛЧИН САЙД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ : хэл усгүй хэмээн шүүмжлэгдэж буй БНСУ-д суух ЭЛЧИН САЙД

2022 оны 1 сарын 18

УИХ-ын өнөөдрийн чуулганаар гурван элчин сайдыг шинээр томилохыг дэмжлээ. Тэгвэл тэдгээрийн нэг болох БНСУ-д суух элчин сайд Э.Сарантогос нь солонгос хэлгүй хэмээн УИХ-ын гишүүдээс шүүмжлэл авсан билээ. Солонгос хэлгүй элчин сайд хэр сайн ажиллаж чадах вэ гэдэг эргэлзээтэй. Учир нь тухайн улсын хэлийг мэддэг байх нь соёл, хийх ажлын цар хүрээнд их хамаатай байдгийг албаныхан онцолж байв. 

Arslan.mn

Э.Сарантогос гэж хэн бэ 

БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажилласан. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан.

Манай улсаас жилд 100 мянга орчим иргэн БНСУ-д боловсол эзэмших, аялах, эрүүл мэндийн үйлчилгаа авах, ажил хийх зорилгоор очдог байна. Иймд тус улсад ажиллах Элчин сайдад өндөр хариуцлага ногдоно. Солонгос хэлтэй Элчин сайд томилох шаардлагатайг УИХ-ын зарим гишүүн онцлов.     

Элчин сайд Э.Сарантогосын товч намтар :
  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
  • 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр), 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
  • 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
  • 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
  • 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал 

Э.Сарантогос Элчин сайд 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, амины сууцгүй, зуслангийн байшингүй, хашаа байшингүй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай.   

Мэдүүлэг гаргагчийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 113.454

2018 онд 110.555

2019 онд 23011

2020 онд 33811

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 18740

2018 онд 31598

2019 онд 34970

2020 онд 59020 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
633869
23 эможи

Зочин
2022-01-21 08:50
Энэ хүн хэл, ажилласан туршлагаараа Сэргэлэндг гүйцэхгүй юс байна ш дээ. Хэхэхэ
Зочин
2022-01-20 23:19
Шат шатаараа л явж байгаа мэргэжлийн дипломат юм байна. Дипломат заавал тухайн орны хэл эзэмшсэн байх албагүй байх оо. Сүүлийн үед харин улс төрчдийн карманы үйлчлэгч нар элчин сайдаар томилогдож байгаад үнэхээр гутаж байна. Монгол улсын гадаад харилцаа төрийн бодлого гэж алга доо. Хүрэлсүхийг ийм тэнэг гэж бодсонгүй . Үнэхээр харамсаж байна. Уяач Сэргэлэн ч гэх шиг. Дэлхийн аль ч оронд ийм тэнэг юм хийдэг улс Монгол, Казахстанд л байдаг юм байна.
Irgen
2022-01-20 22:57
Mergejliin diplomatch nergejleeree ajillaj bgd said boldog shat damjlagaaraa yvj bnga xyniig singoxgyi tegeed byx yuach aylagchid songood bxd dyygardgyi murtuu mergejliin xyniig yasan ix shyydeg ym 3 xeltei xyniig tegeed xelgyu geed bga bol xeden ornii xel syrsan aydaj kyrs tugssun xyyramch xeltengyyd ydaxgyi said nertei tomiligdood bx ym vna l da er yax gej mergejliin bolovsrol gej bx estoig meddegyi manaix shig ylsad setgyylch byxchyyd said darga bolgood yls ornii xugjliig gatsaaxaa bolimoor ym et
Зочин
2022-01-20 14:05
Санаа зоволтгүй. Ийм хүн хэлийг нь сурна даа.
Зочин
2022-01-20 12:58
Энэ ажлыг чинь хэлтэй хүн бишээ сэтгэлтэй хүн хийдэг юм. Монголд суугаа гадаадын Элчин сайд нар дотор Монгол хэлтэй хэдэн хүн байнаа???
Зочин
2022-01-20 10:14
Зарим нэгэн улс төрч орчуулагч, дипломатчийн ялгааг ойлгочихоод дуугарвал зохилтой.
зочин
2022-01-20 01:45
Зарим хүмүүс орчуулагч мэрэгжил ба дипломатч мэрэгжил хоёрын ойлгож салгах ухаан хайрлаач
зочин
2022-01-20 01:41
Орчуулага хийх гэж яваагүй л байлтай… мэрэгшсэн чадварлаг дипломатч хүн томилсон нь маш зөв…
Kатя
2022-01-20 01:05
Учрал гишүүн голыг нь олоод хэлсэн л байна Хэлгүй бол хөлгүй ш дээ .Бүх Солонгос англиар ярихгүй дээ.Монгол Солонгос хүмүүсийн хооронд гүүр болох хүн.
зочин
2022-01-19 15:46
солонгос хэлтэй байлаа гээд үндсэн дипломатч үүрэгээ чадвартай гүйцэтгэхгүй бол хэрэггүй шүү дээ…
зочин
2022-01-19 15:44
хамгийн мундаг дипломатч хүн гэж боддог!
Zochin
2022-01-19 11:33
Ene bol diplomat alband baigaa hamgiin mundag diplomat. Orchuulagch bish. 3 heliig tugs ezemshsen. Uchral solongost uilchlegchgui bolloo gej booj uhlee hahahaha.
Зочин
2022-01-19 11:25
Хэл амаа билүүдсэн ховжирмаа авгай,
Zochin
2022-01-19 09:58
Mergejliin hun bna sh dee chadah bhaa angli heltei bol bolnosh dee manaid suuj bgaa elchinguud bugd mongol heltei gej uu zarim ni arai denduu yumaa shuumjilj boloh bolovch bas arai l yumaa ene busguig demjij bna jiriin l mongol busgui
ЗОЧИН
2022-01-19 09:05
Мэрэгжлийн хүн бнаа. Боловсрол өндөртэй юм бна. Англи хэл сайн бол болох байлгүй дээ
Зочин
2022-01-19 08:03
Хэл чухал шүү
цэцэг
2022-01-19 07:07
хөөрхий ийм олон жил гадаад хэргийн яаманд ажиллажчихаад манийхаа адил бас ядуу юмаа
Зочин
2022-01-19 05:28
Муу толгойг сайн бөгс авч явдаг
Зочин
2022-01-19 05:03
Жилд 100000 /зуун мян/ монгол со явна гэж юу байх вэ дэ
Зочин
2022-01-19 04:51
Учралын зөв шүү!Солонгос хэлгүй бол хэцүү шүү дээ!Японд явуулсан нь дээр байхоо!Тэнд нь бас 3 хэлгүй мануухайнууд байдаг гэж байна ш дээ?!
Иргэн
2022-01-19 02:13
МУИС-д 6 жил сурлаа гэж үү.Англи хэлтэй,байхад болох ч.Тухайн орны хэлтэй хүн илүү байх
Иргэн
2022-01-18 19:46
Англи хэлэнд ус цас байхад болно доо
Зочин
2022-01-18 19:02
Сайд нь хэлгүй зөвлөхүүд нь хэлтэй бол зүгээр. Орчуулагч бол сайд юу ярьж байгааг мэдэх сайн тал бас бий шүү.
Зочин
2022-01-18 18:39
Элчин сайд орчуулагч хийх юмуу, англи орос япон 3 гадаад хэлтэй хүнийг хэлгүй гэж яаж хэлж чадна вэ? Уяач чинь харин хэцүү байх шүү.
Байгаль
2022-01-18 18:22
Uneheer chadvarlag turshlagatai angli ypon oros heleer cholootei yrisag jinhene diplomat hun dee
Зочин
2022-01-18 17:58
Энэ хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хархад нэн ядуу бүр ядуугийн ядуу амьдралтай юм бишүү бүтэн жилийн орлого нь 59000 төгрөг гэж байна ш дээ
Зочин
2022-01-18 17:21
Үүргэвчтэй аялагч юм уу нам дагсан нэг улстөрчийгтомилоогүй яамандаа олон жил ажилсан мэргэжлийн хүн томилсон нь нэг дэвшил юм даа
Зочид
2022-01-18 16:34
Хэл усгүй нь ямар хамаа байна эх орон олон түмнээ гэсэн халуун сэтгэлтэй бол болно.хэлтэй мөртлөө хэрэгүй ноход их л байгаа шүү дээ
zochin
2022-01-18 15:54
japand yvuulaach solongos ulsad solongos heltei hun heregtei boohoos .nasig nb bodohod ene nasni humuus shudarga baidagch solongos helgvi hun bolohgvi dee
zochin
2022-01-18 15:54
japand yvuulaach solongos ulsad solongos heltei hun heregtei boohoos .nasig nb bodohod ene nasni humuus shudarga baidagch solongos helgvi hun bolohgvi dee
keyboard_arrow_up