Л.Оюун-Эрдэнэ : У.Хүрэлсүх шийдэл хийсэн нь үнэн ч технологийн АЛДАА ГАРГАСАН Л.Оюун-Эрдэнэ : У.Хүрэлсүх шийдэл хийсэн нь үнэн ч технологийн АЛДАА ГАРГАСАН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ : У.Хүрэлсүх шийдэл хийсэн нь үнэн ч технологийн АЛДАА ГАРГАСАН

2022 оны 1 сарын 19

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, энэ үеэр шинэ сайд нарын томилгоог хэлэлцлээ. Хуралдааны үеэр БОАЖ-ын сайдын томилох асуудал яригдах үед УИХ-ын гишүүдийн санал, асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утааны асуудлаар дараах байр сууриа илэрхийллээ. 

Arslan.mn

Тэрээр "Өмнө нь утаа байсан. Одоо бид шийдлээ л ярих хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдэл хийсэн нь үнэн. Гэхдээ технологийн горим болон бусад алдаанууд гарсан гэж үзсэн учраас өнөөдөр хариуцлага тооцоод явж байна. Цаашдаа шат шатандаа л энэ асуудлыг шийдээд явах ёстой. Х.Булгантуяа гишүүн намайг буруу ойлгоод байх шиг байна. Би ажил хийхгүй өрөөндөө суугаад байдаг хүн гэж бодох хэрэггүй. Бүх ажил руу орох гэж хичээж байна. Нэг хүн дээр биш сайд сайдын түвшинд асуудал шийдэгддэг байх ёстой" гэлээ. 

Дашрамд дурдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хариуцлага тооцсон БОАЖ-ын удирдлагууд түүний шинэ кабинетыг байгуулах үед сонгосон сайд нар нь байсан билээ. Тэрээр хүний томилгоонд хариуцлага тооцов уу эсвэл өөрийнхөө томилгоонд хариуцлага тооцов уу гэдэг өнөөдрийн чуулганы үеэр хэлсэн үгнээс нь ЭРГЭЛЗЭЭ төрүүлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
2
sad an post
4
ouch an post
2
confuse an post
angry an post
4
633881
17 эможи

Иргэн
2022-01-23 10:25
Наад үйлдвэр чинь хэддүгээр зууны үйлдвэр вэ? Утааг багасгах биш ихэсгээд байгааг ойлгох ухаан байна уу? Технологийн алдаа гарсан гэвүү гараар нүүрсээ шигшиж орчин тойрноо хүн амьдрах аргагүй болгож байгаа үйлдвэр 21-р зуунд Монголд улсад л барьж ашиглаж байна ичиж зовох ч түүхэнд байна! Яачихсан амьтад төрд гаргачихсан юм бэ!
Зочин
2022-01-21 14:02
Одоо нэмэлт бодис хийх нээлтийг монгол хүн гаогасан түүнийг шууд ава хэрэгтэй монголчууд гаишигийн нөхцөлд амьдарч байна сайдад найдаж байна шүү.
иргэн
2022-01-21 13:23
үгүйсгэл, үгүйсгэлээр өндөрлөдөг. асуудалд ухаалаг дүгнэлт хийж, хандлагаа тодорхойлж бай
Энэ жудаггүй залууг хангалттай харлаа...
2022-01-21 13:03
Энэ Оюун-Эрдэнэ бол бүтэхгүй гар гэдгээ дахиад л харуулж байна. Анх Миеэ даргыг шүтэж байгаад дагуулж тонгорсон. Одоо Хүүк даргыгаа тонгорох гэж байгаа нь энэ. Монголчууд хэзээнээсээ урваач, шарваачдад дургүй ард түмэн. Оюука бол тэр дургүйлхэлийн туйл болсон хүн гэдгийг бид дахин нэг харлаа!!!...
Монгол
2022-01-21 07:35
Шахмал Түлш ХҮРЭЛСҮХ-мйн цаашлаад энэ хүхий өндарт залрах PR биз дээ. Өндрөөс унах аюултай даа
ХҮРЭЛСҮХ ОГЦОР!
2022-01-21 07:11
ХҮРЭЛСҮХ ШИЙДЭЛ БИШ ШАХАА ХИЙСЭН СОНГУУЛИЙН ПИАРАА ХИЙСЭН. ХЭДЭН ХҮНИЙ АМИАР ТОГОЛЛОО ДО. ХҮРЭЛСҮХ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ
Зочин
2022-01-20 14:26
Huusheee ene pisdaag buudaj alhaad uur garc alga
Зочин
2022-01-20 00:58
Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдах болждээ
Зочин
2022-01-19 14:02
Ерөнхий сайд маань буруугаа бусдад нялцаах бодол, санаатай байгаа нь эмзэг бөгөөд эрсдэлтэй хүн болох нь харагдаж байна. Технологийн алдааг нь мэдэж байсан юм бол урьдчилж хараад засаад, залруулаад явахгүй яав даа.
Их л бяр амтагдаад байна даа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө. Тэжээсэн өяруу тэрэг эвдэнэ ээ гэж
2022-01-19 12:02
Өндөр дээрээс унах амаргүй дээ
keyboard_arrow_up