“МОНГОЛОО МАНДУУЛЪЯ” төсөл өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтыг хүртэл ДЭМЖИНЭ “МОНГОЛОО МАНДУУЛЪЯ” төсөл өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтыг хүртэл ДЭМЖИНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“МОНГОЛОО МАНДУУЛЪЯ” төсөл өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтыг хүртэл ДЭМЖИНЭ

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм нь олон нийтийн сэтгэл зүй, амьдралын хэвшил цаашлаад улс орны эдийн засаг, гадаад худалдаа гээд бүх салбарт их багаар нөлөөлсөн. Дэлхий нийтийн өмнө гэнэтийн сорилтууд тулгарч, энэ цаг үеийг нэг зүгт харсан нэгдмэл бодлогоор эрүүл мэндийн болоод эдийн засгийн хохирол багатайгаар туулахыг хэн бүхэн эрмэлзэж буй. Тийм ч учраас урьдчилан таамаглаагүй олон бэрхшээлийн дараа үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн Газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Уг бодлогыг бодитой хэрэгжүүлэх, зорьсон үр дүндээ хүрэх нь бидний хамтын хичээл зүтгэл, оюун санааны нэгдмэл чанар, баялаг бүтээгч сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Тэгвэл энэ бүгдийг багтаасан  “Монголоо мандуулъя” төсөл тун удахгүй орон даяар хэрэгжиж эхлэх юм.  УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Монголоо мандуулъя” төсөл нь монголчуудын нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан, хамтын хүчээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтыг дэлгэрүүлэх зорилготой ажээ. Энэхүү төслийн тухайд УИХ-ын дарга онцлохдоо “Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх ухамсрыг бэхжүүлэх нь ирээдүй хойч үеийн өмнө хүлээх бидний журамт үүрэг” гэдгийг дурдаад “Даяаршлын эрин зуунд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосон.

Өнөөдрийн байдлаар манай улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж, мал аж ахуйн салбарын экспорт 4 хувьд ч хүрэхгүй байгаа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бүс нутагт бодлогоор дэмжих нэн тэргүүний шаардлагатайг харуулж байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын даргын санаачилсан “Монголоо мандуулъя” зорилтот төсөл нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ.  Монгол хүний ур ухаанаар бүтсэн дэлхийн брэндийг эрэлхийлж, язгуур өв соёлоо дээдэлсэн, оюуны дархлааг бэхжүүлэхийн тулд уг аяныг улс даяар өрнүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг сурталчлан таниулж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж, хамтрал, хоршоолол зэрэг оновчтой хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээлч санаачлага, бодит боломжуудыг хэрэгжүүлнэ гэлээ. Ингэснээр архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижирч, дотоодын үйлдвэрэлэлээ өргөжүүлээд зогсохгүй нэгдэж, сэтгэж, бүтээж чаддаг болохоор зорьж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635386
1 эможи

Зочин
2022-03-17 13:44
Хэдэн жил ярьж байна. Ярьснаар бол энэ улс бар болох байлаа
keyboard_arrow_up