Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ
2022 оны 3 сарын 17
УИХ-ын хаврын ээлжит чуулганы гуравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хороо, хэлэлцүүлэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.
Пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар
- Бусад
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635387
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: