Ж.Мөнхбат: Асуудлуудыг зоригтой шийд. Казинотой болчихвол гаднынхан орж ирж буудалцана гэдэг ойлголтоо хаях ёстой Ж.Мөнхбат: Асуудлуудыг зоригтой шийд. Казинотой болчихвол гаднынхан орж ирж буудалцана гэдэг ойлголтоо хаях ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: Асуудлуудыг зоригтой шийд. Казинотой болчихвол гаднынхан орж ирж буудалцана гэдэг ойлголтоо хаях ёстой

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болно гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар авч явдаг. Монголд ирдэг 400 мянга гаруй жуулчдынхаа 5-10 төгрөгийг эдийн засагт үлдээж, иргэдийнхээ амьдралд зарцуулах бодлогыг цаашид бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлуудыг зоригтой шийд. Үүний нэг нь Казиногийн хууль. Энэ талаар ярихаар хадны мангаа мэт ярьцгаадаг. Казино байгуулах нь зөв гэхээр хүмүүс намайг янз бүрээр гоочилж ярьж бичих л байх. Казиног дагасан гадаадынхан буу зэвсэг барьж орж ирнэ гэсэн хоцрогдсон ойлголтоо таягдан хая аа. Монголд ирсэн жуулчин буудлын мөнгө төлж, хуушуур бууз идээд жанжин малгай, морин хуурийн тоглоом, говийн ороолт авч байгаа. Үүнээс өөр эдийн засагт орж байгаа зүйлгүй. Тиймээс жуулчдын бодит орлогыг эх орондоо үлдээх бодлогыг төр дэмжих ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635407
5 эможи

Зочин
2022-03-18 21:24
Энэ Менхбат гэдэг нехер Аялал жуулчлалыг ингэж ойлгодог бол Аялал жуулчлалын салбарыг далд эдийн засаг гэж харахгуй учраас тэргуулэх салбар гэдэг ойлголт байхгуй юм байна! Дэд бутэцээ сайжруулах аль болох эх орноо олон талаар суртчилах манайд ирэх жуулчдын тоог ихэсгэх тэдний ая тухтай аялах нехцлийг хангах тал дээр ямарч ойлголт алгаа!!! Цаашид яах билээ? Аан?
Зочин
2022-03-17 21:35
Цайрсан луйварчид
Иргэн
2022-03-17 19:28
Цагаан байрандаа казиногоо байгуул.
Зочин
2022-03-17 19:27
Энэ мэт новшнууд нь Монголын баялгаар тоглоод дуусах байлгүй. Монгол хүн орохгүй гэж худлаа яриад яахав
Зочин
2022-03-17 16:56
Энэ нэг шүлэгч олигархийг яая даа байз
keyboard_arrow_up