ШУУД: Ерөнхий хяналтын сонсголд 120 гаруй хүн оролцож байна ШУУД: Ерөнхий хяналтын сонсголд 120 гаруй хүн оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Ерөнхий хяналтын сонсголд 120 гаруй хүн оролцож байна

2022 оны 3 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. 

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Парламентынхаа танхимд хариуцлагатай хүмүүс нь сууж байж ярилцах ёстой. Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь ярилцмаар байна. Баахан гудамжинд сууж байгаа хүмүүс орж ирээд байна. Тэгвэл энд би УИХ-ын гишүүн гэж суух ямар хэрэг байгаа юм. Тэгэхгүй бол энд орж ирсэн хүмүүс энэ үйл явц яаж явсныг мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Камер харж байгаа иргэдэд амлалт өгсөн эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнийг дууд.  Арчдилсан намын удирдлага аль талд байна удирдлагуудыг нь дууд. Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН засаг барьж байхад хулгай гарсан. Хамгийн их зээл авсан Сахал Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд. Хамгийн их зээл гаргасан Ерөнхий сайдууд нь энд байж байх шиг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635659
0 эможи

keyboard_arrow_up