Ж.Мөнхбатыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Хөгжлийн Банкнаас Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгожээ
2022 оны 3 сарын 29
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр: Хөгжлийн Банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна.
Өнгөрсөн хугацаанд:
- Ким Жан Жин гэдэг Солонгос захирлын үед буюу 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-ийн зээлүүд олгогдсон,
- Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга Ж.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгосон,
- Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, НВЦ, Монгол драй милк компаниудад,
- Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл олгосон байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635664
0 эможи
Bold
2022-03-30 03:02
tuhain ueiinh ni huuli jurmiin daguu Ih hural, zasgiin gazriin shiidvereer olgoson zeeluudiig ni nam zasag ni medej zarsan yum chin ted l hariuzah estoi , bankiig hodolgoj mergejliin huvid udirdaad zasgiin hii gesniig hiigeed yavsan hun yamar buruutai yum bee, bodlogo shiidveriig ni gargadag mafiin buleglel uls torchid hariuzlaga huleegeechee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: