Д.Тогтохсүрэн: Б.Пүрэвдорж гишүүнээс долоо хоног болгон улс төр хийхгүй байхыг хүсье
2022 оны 3 сарын 31
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилээр тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Энэ бол зөвхөн шинээр тэтгэвэрт гарахтай холбоотой хүмүүсийн асуудал. Өөрөөр хэлбэл шинээр тэтгэвэрт гарч буй хүмүүс долоо эсвэл таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгох уу гэдэг асуудал. Иргэдийн дунд тэтгэвэр нэмэх буруу ойлголт яваад байна. Ирэх дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулиар энэ асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнийг долоо хоног бүр улс төр хийхгүй байхыг хүсье" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
635702
2 эможи
тогтох
2022-04-04 11:54
Насаараа шимтгэл төлсөн хүн хувь тэнцсэн тэтгэвэр 2 ижилхэн байгаад л ахмадууд бухимдалтай байдаг харинч олон жилийн дунджаар тогтоовол шударга ёсонд нийцнэ. Шимтгэл төлөхгүй байж байгаад сүүлийн 5 жил өндөр шимтгэл төлөөд л өндөр тэтгэвэр тогтоолгохыг зөв гээд байгаамуу учрыг нь олол доо
Зочин
2022-04-03 09:57
ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН АХМАДУУДАА БОДООД ЯРИАД БАЙХ ЮМ. ГЭТЭЛ ЭНЭ САНАЛЫГ УЛСТӨР ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙГАА НЬ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙГААГИЙН БОДИТ ЖИШЭЭ ЮМ . НАСААРАА ДААТГАЛ ТӨЛЧИХӨӨД ТЭТГЭВЭРТ ГАРААД ГУЙЛГАЧИН БОЛДОГ НЬ МАНАЙ НДын ТОГТОЛЦОО БУРУУ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. ӨДӨРТ 2 ИДЭХГҮЙ ,ЭМНИЙХ НЬ МӨНГӨНД Ч ХҮРЭХГҮЙ ШАХАМ МӨНГӨТЭЙ АХМАДУУД СЭТГЭЛ НЬ ГУНДУУХАН , ХУВЦАС НЬ ГАНДУУХАН 5 ЖИЛД ГАНЦ УДАА ХУВЦСАА СОЛЬЖ ӨМСЧИХӨӨД ЯВЖ БАЙХ ЮМ. ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ОРОЛЦООТОЙ ТЭТГЭВЭР НЭМСЭНД БИД БАЯРТАЙ БАЙДАГ ШҮҮ
иргэн
2022-04-02 15:35
ЯААЧ БОДСОН 10 ЖИЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГААР БОДНО ГЭДЭГ АРИУН ЯВДАЛУУ??? ӨЧИГДӨР БАЙСАН ҮНЭ ӨНӨӨДӨР ӨССӨН БАЙХАД МАН-Н БҮЛЭГ ЦААШИЛВАЛ МАН-Н НАМ НЭГИЙГ БОДНО БАЙГАА, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЦААШИДАА ХУРИАМТЛАЛЫН ТОГТОЛЦООРУУ ОРОХ ХЭРЭГТЭЙ
Санал
2022-04-01 11:04
Пү гишүүний 5 жил гэж яриад байгаа нь тэтгэвэр тогтоох суурь зарчим биш. Тэтгэвэр тогтоох жил бага байх дутам зарим иргэд тэтгэвэрт гарахын өмнө 5 жил өндөр шимтгэл нд-д төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог гаж жишиг болж байна. Улсад ажилласан жил, ямар ажил хийж ямар цалин авч байсан,нд-д төлсөн хэмжээ тэтгэвэр тогтоох суурь зарчим, шудраг ёсонд нийцнэ.
Зочин
2022-03-31 21:24
Хэдэн хөгшчүүлд л хэрэгтэй шдээ.Цөөхөн сард хуваавал өндөр тогтоно,МАН яагаад тойроод бна
иргэн
2022-03-31 16:13
улс төр хийх хэрэгтэй, гэхдээ агуулга, шугамандаа, чимээгүй байж ер болохгүй, олонхийн бүлэг цөөнхийн улс төрд хүндэтгэлтэй хандах ёстой, ер нь монгол шиг цөөн хүн амтай, дундаж наслалт бага улсад төрийн албан хаагчийг цаг тухайд нь сэлгэх, ялангуяа залуучуудыг ажлын байраар хангахын тулд эрт тэтгэвэрт гаргах хэрэгтэй, улсад 20-25 жил ажиллалаа боллоо, тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. тгд ажиллах суух нт хувь хүний сонголт харин 25 жил ажилласан бол шууд суулга, тэтгэвэртээ гараад зөвлөөд туслаад явна биз
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: