УИХ-ын гишүүн Б.Бейсений АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлнэ УИХ-ын гишүүн Б.Бейсений АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Бейсений АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлнэ

2022 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох авлигын хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Б.Бейсенийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж буй талаар өмнө нь мэдээлж байсан.

Эл хэрэг өдгөө жил гаруй болж буй ч хэрэг нь шийдэгдээгүй. 

Эргэн сануулахад, нийт 251 хавтас болсон хэргийг Ховд аймгийн Прокурорын газраас хянаад, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг яллагдагчийн үйлдлийг тусгаарлаж, бусад 49 хүнд дээр дурдсан зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү энэ оны эхэнл хүргүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635822
5 эможи

даварсан хүмүүс
2022-04-07 12:18
НД-с хуурамч онош тогтоолгож,тэтгэвэр тогтоолгон ажил хийхгүйгээр тэжээлгэж бга их олон хүмүүс энд тэндгүй бга.бүгдийг нь илрүүлж,тийм байдалд тусалсан эмч,эмнэлгийн ажилтан нар,НД.н ажилтануудыг хариуцлагад татаарай
keyboard_arrow_up