Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.04.10) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын дарга, удирдлагуудад хандаж дараах үүрэг, чиглэл өгөв.

Arslan.mn

Тухайлбал, зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, 2022 оны төсөвтөө дахин таналт хийх, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагатайгаас бусад тендерийг  зогсоох, Шилэн дансанд хяналт тавих, төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, энэ талаар авсан арга хэмжээнийхээ талаар яаралтай танилцуулахыг үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635946
0 эможи

keyboard_arrow_up