Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүлгийн хурлаар төсвийн тодотгол хэлэлцсэн. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасаж байна. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь хийсэн төсвийн тодотгол дээр нийт төсөвт байгууллагын төсвөөс 15 хувийг хассан. 

Хувь хүний төлдөг НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан иргэнийхээ данс руу шилжүүлнэ гэсэн үг.

НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636223
5 эможи

keyboard_arrow_up