Б.Жавхлан: Төрийн өмчит 20 гаруй компанийг татан буулгах, шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан Б.Жавхлан: Төрийн өмчит 20 гаруй компанийг татан буулгах, шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Төрийн өмчит 20 гаруй компанийг татан буулгах, шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулган эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс-Монгол” ХХК мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан.

Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад та нар олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ? Уг нь айх зүйл байхгүй. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636493
0 эможи

keyboard_arrow_up