​Э.Бат-Амгалан: Эмнэлгийн орлогч, дэд дарга нарыг чөлөөлөхийн оронд гишүүдийн туслах, зөвлөхийг цомхотгоё ​Э.Бат-Амгалан: Эмнэлгийн орлогч, дэд дарга нарыг чөлөөлөхийн оронд гишүүдийн туслах, зөвлөхийг цомхотгоё
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

​Э.Бат-Амгалан: Эмнэлгийн орлогч, дэд дарга нарыг чөлөөлөхийн оронд гишүүдийн туслах, зөвлөхийг цомхотгоё

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Сум, дүүргүүд дээр ажиллаж байгаа эмнэлгүүдийн орлогч дарга, эмчилгээ эрхэлсэн дэд дарга нарыг цомхотгож байгаа. Тэр байтугай аймаг, сум, дүүрэг, нийлслэлийн орлогч дарга нарыг танаж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн дийлэнх нь өдөржингөө гадуур явж, анхан шатанд иргэдтэй тулж ажилладаг хүмүүс. Орой нь ирж бичиг цаастайгаа зууралддаг. Тэгээд энэ хүмүүсийн орон тоо, төсвийг танана гэчихээд УИХ-ын гишүүд нь өөрсдөө зөвлөх, туслахуудынхаа цалинг, орон тоог танах асуудлыг хэн ч ярихгүй байна. УИХ-ын гишүүдийг зөвлөх туслахууд 2-3 сая төгрөгийн цалин аваад явж байгаа шүү дээ. Хэмнэлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд бид өөрсдөөсөө эхэлмээр байна. Юм шударга л байх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
636502
6 эможи

Зочин
2022-04-29 11:30
Орлогч , зөвлөх нар ямар ч хэрэггүйг олон түмэн мэднэ бас нэг тушаал дамжуулдаг дарганцар шүү бүгдийг нь болих хэрэгтэй
Зочин
2022-04-29 09:11
Зөв шүү
Zochin
2022-04-28 18:18
Зөвлөхөө болио гишүүд, хоосон орон тоо, хүн цалинжуулж байгаа шүү! Баахан зөвлөх нэртэй дарга нараа тана.УИХ-ын гишүүний, Сайдын, Замаг даргын зөвлөх гээд өндөр цалинтай хийх юмгүй худлаа хоосон гаруудаа цомхотго!
keyboard_arrow_up