Хөгжлийн банкны асуудлаар “НЭГ Ч ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХГҮЙ” гэж тохирсон гэв үү Хөгжлийн банкны асуудлаар “НЭГ Ч ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХГҮЙ” гэж тохирсон гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаар “НЭГ Ч ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХГҮЙ” гэж тохирсон гэв үү

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар  гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг хэлэлцэв. Чуулганы хуралдаанаар Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлүүлэх, эсэх тухайд гишүүн тус бүрээр нь нууцаар санал хураасан.

Улмаар олон нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэснээр Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын УИХ-ын  гишүүний бүрэн  эрхийг хэвээр үлдээв.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр " Хөгжлийн Банкнаас хулгай хийсэн улстөрчид парламентад сонгогдоод хуулийн хамгаалалтад орчхоод байна. Гэтэл ангийн нөхөд маань хаалттайгаар дотроо ярилцаж байгаад хамгаалж авч үлдэж байгаа нь буруу. Ингэх юм бол бид авлигыг дийлж чадахгүй, хөгжихгүй. Ард түмний төлөөлөл болж парламтентад сууж байгаа хүмүүс хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой.  Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн Банканд байгаа юм байна. Ийм л байна" гэлээ. 

Үүнээс харахад, УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны асуудлаар “НЭГ Ч ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХГҮЙ” гэж тохирсон нь үнэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
636582
3 эможи

Зочин
2022-05-02 14:59
за тэгвэл МАНАН дийлжээ
Зочин
2022-05-02 14:24
Зөв
keyboard_arrow_up