ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол өнөөдөр болно. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд Хууль зүйн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636622
0 эможи

keyboard_arrow_up