Л.Халтар: Дарханы замын муугаас болж осол гарвал ХОХИРЛЫГ гүйцэтгэгч компани хариуцна Л.Халтар: Дарханы замын муугаас болж осол гарвал ХОХИРЛЫГ гүйцэтгэгч компани хариуцна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Халтар: Дарханы замын муугаас болж осол гарвал ХОХИРЛЫГ гүйцэтгэгч компани хариуцна

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ.  Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна. Энэ хохирлын үндсийг тарьсан Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа хоёр болон дөрөвдүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компани хамгийн эхэлж өгсөн Үнэлгээний хороог АТГ-т шалгуул гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан. Гурван удаа татгалзаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Сайд та шалгуулах үүрэгтэй. Шалгуулахгүй яагаад тойрч зугтаагаад байна вэ, та" гэв.

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар  "Тийм ээ, танаас ирсэн. Яам үүнийгээ АТГ-т өг гэж. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банкыг АТГ-т өгөхтэй агаар нэг болчихоод байгаа юм. Үе, үе хамтарч ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банк, хамтраад шалгаруулсан тендерийнхээ байгууллагыг өгөх нь таатай зүйл биш. Яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш, Ажлын хэсэг өгч болно. Бүтээн байгуулалтын ажил сайн явж байгаа. Замчдын ажлыг битгий харлуулаарай. Бүх ажил дээр нь зохион байгуулалт хийгээд явж байна.

Хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд материалаараа хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан.

Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр замаас шалтгаалан хохирол үүсвэл тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636706
1 эможи

Зочин
2022-05-06 15:21
toos shoroonoos bolzh uzegdeh urchin hyazgaarlagdaj baigaa shuu
Зочин
2022-05-06 09:29
ЕР НЬ ЗАМААС БОЛЖ ОСОЛ ГАРНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ ХАРИН ХУРД ХЭТРҮҮЛЭХ,СОГТУУГААС Л ОСОЛ ГАРДАГ ЮМ ДАМДИННЯМ ГУАЙ
keyboard_arrow_up