БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагаас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүдийг холбож ажиллахаа илэрхийлэв БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагаас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүдийг холбож ажиллахаа илэрхийлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагаас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүдийг холбож ажиллахаа илэрхийлэв

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жүг хүлээн авч уулзлаа.

Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан төдийгүй бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг онцгойлон дэмжиж ажилладаг байна.

Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд НАМЭХ-ны гишүүд, нийт эмэгтэйчүүдийг дэмжиж, хамтран ажиллах олон санаачилгуудыг дэвшүүлж буй бөгөөд зорилтот сэдвийн хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

зураг

 

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (KOTRA)-ийн зүгээс эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал дэвшүүллээ. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг холбож, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлж байв.

зураг

 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улстай ах дүүсийн харилцааг хөгжүүлж, манай улсын эмэгтэйчүүдийн хөгжилд хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашид та бүхэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд тань бидний зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

Мөн уулзалтын үеэр тус улсын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, сүүлийн үеийн технологи, шийдлүүд, харьцуулсан судалгаа, мэдээллийг талаар “RHP” группийн төлөөлөл танилцууллаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд боловсруулж буй шийдлүүдийн нэг LRT буюу хөнгөн галт тэрэгний давуу тал, онцлог, бүтээн байгуулалтын шинэлэг технологи болон бусад түгээмэл хандлагын талаар ярилцав.

Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг дэвшилтэт хэлбэрээр улам бүр өргөжүүлж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ урсгалуудыг эхлүүлэхэд харилцан дэмжиж ажиллана гэдгээ талууд онцоллоо.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, БНСУ-ын Засгийн Газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү болон БНСУ-ын барилга, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөл байлцлаа.

 

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636722
1 эможи

keyboard_arrow_up