Э.Батшугар: Шадар сайд Ипотекийн зээлийн асуудалд зөв байр суурь илэрхийлсэн. Хүүг бууруулах боломжтой Э.Батшугар: Шадар сайд Ипотекийн зээлийн асуудалд зөв байр суурь илэрхийлсэн. Хүүг бууруулах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Батшугар: Шадар сайд Ипотекийн зээлийн асуудалд зөв байр суурь илэрхийлсэн. Хүүг бууруулах боломжтой

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Өчигдөр Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон. Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Тэгвэл энэ талаар Өмнө нь Монгол банкинд ажиллаж байсан УИХ-ын гишүүн Э.Батшугарын байр суурийг тодруулахад, "Шадар сайд Ипотекийн зээлийн асуудалд зөв байр суурь илэрхийлсэн. Би ч гэсэн дэмжиж байна. Ипотекийн зээл гэдэг ашиг авах бус зардлаа л нөхөж авах ёстой байдаг. Маш их мөнгөөр ашиг хийгээд байна гэдэг иргэдээ маш бүдүүлгээр шулж байгаа хэлбэр. Ипотекийн зээл иргэдэд хамгийн хэрэгтэй, хамгийн сайн эргэн төлөлттэй зээл. Тиймээс зээлийг хүүг бууруулах бүх л аргыг хайх ёстой.

Хоёрдугаарт, төр Ипотекийн  зээлээс ашиг харах ёсгүй гэдэг утгаараа энэ зээлийг төрийн мэдэлд байлгах ёстой гэж боддог.   Зөв механизмыг нь олоод явбал зээлийн хүүг бууруулах боломжтой. Ипотекийн зээл өөрөө маш хямдхан эх үүсвэрээс бүрдэж байгаа шүү дээ. Хоёр хувийн хүүгийн зөрүүтэй маш олон иргэн бий. Тэдгээр иргэний буруу биш. Тухайн үед 8 хувиар олгож байсан. Одоо 6 хувь болгочихсон. Тиймээс энэ талд ямар нэгэн шийдэл олох нь зүйтэй гэсэн чигийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан байсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636945
15 эможи

Tsetsegmaa
2022-05-17 11:21
Zub Sanaa demjij bna aa.Zeeliin khuud mash ikh mungu tuldug uuniig ergen kharj under zeelees tootsakh argachlal olokh kheregtei....
keyboard_arrow_up