100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажилласан Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажилласан Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажилласан Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр үүсээд байгаа гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаад валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улсад 2022-2023 онд үзүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх нь бидэнд нэн чухал байна гэдгийг тэрбээр хэлэв.

Ноён Павит Рамачандран УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй гэв. Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар хараахан батлагдаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр батлагдсан тул энэ хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүсэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж байгаа Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв. Тэрбээр, дээрх хоёр зээлийн хэлэлцээрийг батлуулахад анхаарч ажиллана гээд Улсын Их Хурал төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгааг уулзалтын үеэр дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637398
1 эможи

Зочин
2022-05-30 01:09
Бурхан минь юунд зарцуулах бол доо, айж л байна шүү
keyboard_arrow_up