ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг ХИЛЭЭР гарахыг ХОРИГЛОВ ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг ХИЛЭЭР гарахыг ХОРИГЛОВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг ХИЛЭЭР гарахыг ХОРИГЛОВ

2022 оны 5 сарын 30

Arslan.mn

УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Өнгөрөгч Баасан гарагт  Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Харин өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг шүүх хэлэлцсэн байна. 

Шүүхийн албан ёсны мэдээлэлд "Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв" гэжээ. 

Эх сурвалж:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637459
2 эможи

Зочин
2022-05-30 19:40
Том но байгаа болоод л гараад зугатаад явчихна гэсэн хүнд л тавидаг хориг шүү дээ.сайханбилэгт яагаад тавиагүй юм бол оо
Зочин
2022-05-30 16:11
ганхуяг гишүүний компани чинь ихэнх мөнгөө төлсөн гээд бичээд байсан биз дээ дээгүүрээ ийм гударга бус пм чинь энгийн мань хэд бол тэгээд дорд үзэгдэх нь аргагүйн байна
UNEN
2022-05-30 15:11
Энэ ч Оюук засаг унахаас сэргийлж урьдчилан фракцууддаа анхааруулж байх шиг тэгээгүй бол 2 шинэ гишүүн оруулж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ уг нь гишүүн байхдаа зээл авсан хүмүүс 24 байсан шүү дээ
keyboard_arrow_up