Б.Пүрэвдорж: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна Б.Пүрэвдорж: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед төр сошиалаар асуудалд ханддаг нь хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтныг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөс бусдыг явуулах боломжтой. Харин аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Өөрсдөө аялал жуулчлал явуул гэж зөвшөөрөл өгчхөөд буцаагаад дээрэмдэнэ гэдэг буруу зүйл. Эндээс харахад төр олон зүйл рүү төр дайрч орлоо. Төр Хөтөл рүү дайрч орсноос болж цемент гаргахаа байчихсан. Хөгжлийн банкнаас зээл авсан "Бэрэн"-ийн асуудал юу болов.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй. Чанартай мах байгаа. Үүнийг экспортолбол 100 гаруй мянган ам.доллар олох боломжтой. Ингэж сошиалд автаж төр засгийн үйл ажиллагаа явагдана гэдэг буруу. ” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637826
3 эможи

Зочин
2022-06-10 15:04
Та нарын гаднаас орлог олох гэсэн санаа чинь дотоодод махны үнэ өсөх гол шалтгаан болж байна. Эхлээд ард түмэнээ махаар хангах, үнэ хөөрөгдөхгүй байхыг бод.
keyboard_arrow_up