Т.АУБАКИР: С.Энхболд сайд аймагт “дурангийн хагалгааны аппарат”-ын асуудлыг шийдвэрлэж өгснөөр 9 хүнд амжилттай мэс засал хийгдээд байна Т.АУБАКИР: С.Энхболд сайд аймагт “дурангийн хагалгааны аппарат”-ын асуудлыг шийдвэрлэж өгснөөр 9 хүнд амжилттай мэс засал хийгдээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.АУБАКИР: С.Энхболд сайд аймагт “дурангийн хагалгааны аппарат”-ын асуудлыг шийдвэрлэж өгснөөр 9 хүнд амжилттай мэс засал хийгдээд байна

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн иргэд дурангийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан бол "дурангийн хагалгааны аппарат" ашиглалтад ороод НЭГ ХОНОГИЙН дотор 9 хүнд амжилттай мэс засалд хийжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.АУБАКИР өөрийн цахим хуудсаар дамжуулан Эрүүл мэндийн сайдад "Талархал" илэрхийллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд Баян-Өлгий аймагт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас иргэд 1700 км зам туулан Улаанбаатар хотыг зорьж хугацаа алдаж эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан явдлыг холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж “Дурангийн хагалгааны аппарат” –ын асуудлыг шийдвэрлэсэн билээ.

Тус дурангийн хагалгааны аппарат ашиглалтад ороод 1 хоног болоход одоогоор 9 хүн амжилттай мэс засалд  ороод байна. Иргэд дурангийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан асуудлыг шийдвэрлэсэн Эрүүл Мэндийн сайд С.Энхболдод ард иргэдийнхээ өмнөөс талархаснаа илэрхийлэхийн ялдамд ард иргэдийн эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нэгдсэн эмнэлэгийн эмч, ажилчдадаа эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье." хэмээжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637835
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up