С.Энхболд: Завхан аймагт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон лабораторийг байгуулсан. Удахгүй ашиглалтад орно С.Энхболд: Завхан аймагт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон лабораторийг байгуулсан. Удахгүй ашиглалтад орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Завхан аймагт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон лабораторийг байгуулсан. Удахгүй ашиглалтад орно

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын үдээс чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид улсын хэмжээнд элэгний хорт хавдрын эрт илрүүлэг хийх лабораторийг аймаг бүрд байгуулахаар зорьсон. Энэ хүрээнд Завхан аймагт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон лабораторийн төвийг Завхан аймгийн төв эмнэлгийн харьяа байгуулсан. Удахгүй ашиглалтад орно. Мөн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд тогтмол сургалт зохион байгуулсан.

Засгийн газрын тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй удаа дараа уулзалт хийсэн. Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь гаргадаг байх шийдвэрийг гаргалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг сэргээн засах хөгжлийн төв дээр эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн ажил хийж байна. 

Мэдрэлийн ёзоорыг таслах эмчилгээг өөрийн улсдаа хийхээр болж байгаа. Хүүхдийн хорт хавдрын химийн эмчилгээн дээр хоруу чанар багатай эмчилгээг судлаад явж байгаа.

ШУУД ҮЗЭХ:  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637838
1 эможи

keyboard_arrow_up