Ё.Баатарбилэг: Наадмын санхүүжилт тодорхойгүй гээд бэлтгэл ажил нь хүндэрч байх шиг байна
2022 оны 6 сарын 15
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлжээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн батлах нь энэ сарын 30-нд байна. Гэтэл цахим орчимд урлагийн байгууллагаас баяр наадмыг санхүүжилт тодорхойгүй, наадмын нээлт хүндэрч байна гэж ярьж байна.Тэгэхээр 6 сарын 30 гээд баталчихаар арай давчуу бишүү. Хугацааг нь нааш татаж болох уу" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637955
1 эможи
Зангараа
2022-06-16 09:00
Гэмт хэрэгтнүүдээр асуудал шийдвэрлүүлдэг цорын ганц хоцрогдсон орон бол Монгол.
Зочин
2022-06-15 12:21
Энэ улс чинь дампуурчихсан юм бишүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: