Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.06.27) нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлаас боловсруулсан d-parliament цахим платформ, батлагдсан хууль тогтоомж, мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс Улсын Их Хурлаас тодорхой алхмууд хийж байна. Тухайлбал, хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан.

Энэ хүрээнд хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргах, тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилгоор “D-Parliament цахим хуудас, аппликейшн хосолсон платформыг хөгжүүлээд байна. Олон нийтийн саналд тулгуурлан цахим платформын хөгжүүлэлтийг цаашид илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Иймд төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

“D-Parliament” платформыг залуус дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Нэгэн оролцогч хэлэхдээ, өнөөдрийн залуусын төрд итгэх итгэл буурч байна. Учир нь хуулийг зөвхөн бүлэг хүмүүс, өөрөөр хэлбэл хэдхэн гишүүн боловсруулаад бидний өмнөөс шийдвэр гаргадаг гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Гэтэл “D-Parliament” хэмээх аппликейшн нь миний бие болоод залуусын төлөөллийн бодлыг өөрчлөхүйц танилцуулгыг харлаа. Залуус үүнийг хүсч байна. Залуус хуулийн төсөлд саналаа өгч, төрийн үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрмэлзэлтэй болсон гэв.Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Иргэдийн оролцоо, ил тод байдал” сэдвийн хүрээнд хийсэн мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” тогтоолыг танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага гэдгийг тодотгоод  иргэн та, бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсныг тодотгоод энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн хэмээн тодорхойлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638297
0 эможи

keyboard_arrow_up