Үндсэн хуулийн цэцийн асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргасан.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд сонсохоор төлөвлөөд байна.