Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв

2022 оны 8 сарын 22

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ нээлтээ хийж, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц зургаан цаг хуралдаад, ардчилсан шийдвэр гаргасан гэдгийг тодотгов. 

Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Үндсэндээ нэг асуудлыг хэлэлцэх гэж чуулганы хуралдааныг зарласан. ҮХЦ-ийн их суудлын хуралдааны хоёрдугаар тогтоолтой холбоотойгоор хуралдаж байна. Он гарснаас хойш ҮХЦ хоёр удаа тогтоол гаргалаа.

Зургадугаар сарын 27-ны өдөр сонгууль явуулахдаа пропорциональ системийг нээх нь зүйтэй юм гэсэн тогтоол гаргасан. Харин наймдугаар сарын  25-ны өдөр ҮХЦ-ийн тогтоол нь давхар дээлийн асуудлыг хөндсөн байдаг.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр 76 гишүүнтэй байгаа тохиолдолд давхар дээлтэй сайд нарын тоо дөрөв байх нь эрх мэдлийн тэнцвэрийн хувьд  зөв гэсэн агуулгаар өөрчлөлт оруулсан.

Харин одоо 16 сайд давхар дээлтэй болох гээд байна. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог өсгөх байдлаар хяналт тэнцвэр хадгалдаг зарчмаа барь гэсэн агуулгаар ҮХЦ-д асуудлыг тавьсан. УИХ-ын гишүүдийн тоог шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан, судлаачдын байр сууринд үндэслэж, өсгөх замаар хяналт, тэнцвэрийг авч үлдэх нь зүйтэй юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639567
0 эможи

Орсоо
2022-08-23 09:35
Их хурлын гишүүдийн тоог нэмэх шаардлага огт байхгүй ээ.
Зочин
2022-08-23 06:59
Хөгийн шээс
keyboard_arrow_up