ФОТО: “Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов ФОТО: “Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд “Сүүн зам” Япон-Монгол бүжгийн наадам (2022.08.22) Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс, Япон Улсын харилцаа хагас зууныг өртөөлөн урагшилж, эдүгээ ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна. Манай хоёр улсын итгэмжилсэн харилцаа, дотно түншлэлийн нэгэн чухал суурь нь иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоос гэдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадамд Түмэн эх чуулга, Сүлд чуулга, Соёмбо чуулга, Хан Хэнтий чуулга, Төв Халхын Дуулалт Жүжгийн театр, Монгол Туургатан театр, Японы “Тоожин”, “Тассүйрэн, Яаккорэн” хамтлаг, нийт 500 гаруй уран бүтээлчид бүжгийн гайхамшигийг толилууллаа.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: УИХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639588
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up