Г.Дамдинням: Сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу элсүүлэхэд түр оршин суугчдын хүүхдүүд 2-рт байна Г.Дамдинням: Сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу элсүүлэхэд түр оршин суугчдын хүүхдүүд 2-рт байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Дамдинням: Сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу элсүүлэхэд түр оршин суугчдын хүүхдүүд 2-рт байна

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.23) хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрэгцээнд тулгуурлан оновчтой байршилд тодорхойлж, бүрэн хамруулах талаар болон бүртгэл, элсэлтийн талаар, мөн мэргэжлийн боловсрол, дээд боловсролын чиглэлээр, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд мэдээлэл өгөв. 

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар

  • барилга түрээслэх,
  • худалдан авах,
  • хувийн цэцэрлэгт хамруулах,
  • улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр элсүүлэх,
  • гэр цэцэрлэг,
  • байгууллагын цэцэрлэг,
  • хүүхэд харах үйлчилгээ,
  • шинээр цэцэрлэг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээний үндсэн дээр хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдахгүй хүүхэд үлдэх эрсдэлийг бууруулж буй талаар мэдээлэл өглөө.  

С.Чинзориг гишүүн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэдэг бодлогыг барих нь зохистой эсэх талаар болон цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилга эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх талаар тодруулж, хариулт авлаа. 

Гишүүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөхдөө харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй, энэ асуудлыг бүх сургууль, цэцэрлэгт хавтгайруулахгүй, нийт хүүхдийнхээ 40-өөс дээш хувьд хамран сургах бус тойргийн хүүхэд авдаг цөөн тооны, нэр бүхий сургуулиудад хяналтын асуудал яригдана, ажлын хэсэг гарч ажиллаад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж буй болон худалдан авах гэж байгаа барилгуудад урьдчилсан дүгнэлт гаргасан, шаардлага хангаж байгаа гэв.    

Г.Дамдинням гишүүн ээж аавтайгаа амьдардаг залуу гэр бүл, түрээсийн байр орон сууцанд амьдарч буй иргэд гээд харьяаллын бус байдлаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах шаардлага амьдрал дээр үүсэж байна. Үндсэн хаяган дэtрээ байгаа хүүхдүүдийг харьяаллын дагуу элсүүлчихлээ гэхэд, түр оршин сууж байгаа хүүхдийн асуудал хоёрдугаарт тавигдаж байна. Үүний цаана тэгш эрхийн асуудал хөндөгдөж буй болохоор тухай бүрд таарсан шийдэл байгаа гэж бодож байна гээд энэ талаар тодруулж, хариулт авлаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639615
1 эможи

Зочин
2022-08-24 09:12
28-р сургууль тийм биш.авилгагүй харьяа хүүхдүүдээ авдаг сургалт сайн.Бага анги нь маш сайн багш нартай
Зочин
2022-08-24 09:05
23 5 52 орос 3 авилгачид багш нар нь гэж өлөн элдэв ном сонин шахна заваан
keyboard_arrow_up