Х.Болорчулуун: Хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийхтэй харьцуулбал, 10 хувиар нэмэгдсэн САЙН МЭДЭЭ байна
2022 оны 8 сарын 24
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун "Хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийхтэй харьцуулбал, 10 хувиар нэмэгдсэн сайн мэдээ байна. Үүнд ХХААХҮЯ-ны бодлого шийдвэр нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Хүнсний ногоог ургуулж болно. Гэхдээ хамгийн чухал нь борлуулах асуудал. Одоогоор есөн дүүргийн 31 байршилд ногоо борлуулах цэгийн төлөвлөлт хийгдсэн гэж байна. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
639634
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: