ФОТО: ҮХЦ-ээс Үндсэн хуулийг “хамгаалах“ хуулийг эцэслэн батлав ФОТО: ҮХЦ-ээс Үндсэн хуулийг “хамгаалах“ хуулийг эцэслэн батлав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: ҮХЦ-ээс Үндсэн хуулийг “хамгаалах“ хуулийг эцэслэн батлав

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. 

Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Уг хуулийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай өөрчлөлтийг тусгасан юм. 

Хэлэлцэж буй хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Энэ хуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэц хянан шийдвэрлэх асуудлыг хааж байна" гэсэн юм. 

Ийнхүү хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлав.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639652
0 эможи

Зочин
2022-08-24 17:26
Өөрсдөө дураараа өөрчилж байж юунаас хамгаалж байгаа юм бэ.
keyboard_arrow_up