УИХ-ын ээлжит бус чуулганыг 31-ний өдөр хүртэл CУНГАЛАА
2022 оны 8 сарын 26
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд хуралдуулах тухай захирамж гаргасан.
Тэгвэл уг захирамжаа энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн Лхагва гаригт дусахаар болгож сунгажээ.
Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар Засгийн газрын бүх сайд давхар дээлтэй болох боломжтой болж байгаа. Тиймээс ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр хуралдаж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах замаар сайд нараа шинэчлэн томилох асуудлаар лхагва гарагт ээлжит бус чуулганыг хаахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639718
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: