ЧУУЛГАН: 19.00 цагаас шинэ ЗГ-ын бүтцийг батална
2022 оны 8 сарын 29
Өнөөдөр /2022.08.29/ УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэрсийг тодрууллаа.
Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улмаар өнөөдөр ТББХ-ны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган 19.00 цагаас хуралдах чигтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639812
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: