Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч яам нэмэгдээгүй.  Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам хоёр сайдтай болж байна Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч яам нэмэгдээгүй. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам хоёр сайдтай болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч яам нэмэгдээгүй. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам хоёр сайдтай болж байна

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бүтэц бүрэлдэхүүнээс асууя. Таван сайд нэмэгдээд байгаа юм уу? Энэтэй холбоотой төсөв мөнгө юу болох вэ, Төрийн хэмнэлтийн хуультайгаа уялдаж байгаа юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь баталсан Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам хоёр сайдтай болж байна. Төсөв баталж байх үед би хэлж байсан. Сангийн сайд эрхлэх асуудлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яамыг авч явж байсан. Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй 3 сайд бий. Салбар дундын зохицуулалтыг хийнэ. 

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг нэг яамгүй сайдаас хэд дахин үнэтэй. Ер нь манай төрийн бүтэц хөшүүн. Бид ямар асуудал тулгамдаж байна түүнийг даван туулах бүтцээ яаралтай гаргаад явах ёстой. Өнгөрсөн хугацаанд салбар дундын зохицуулалтад маш их алдаа гаргасан. Ерөнхийгөөс тодорхой байдал руу орох цаг болсон. Зарим аймгуудад хатуу сануулга өгч байна. Дураар авирладаг анхан, дунд шатны дарга нартай хариуцлага тооцох цаг болсон. Хоосон улстөр хийвэл алдагдсан боломжийг нэхэж, хариуцлага тооцох ёстой.

ШУУД ҮЗЭХ: 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
639817
5 эможи

ЗОЧИН
2022-08-30 13:58
НАРАНТУУЛЫН НАРАА ЭМЭЭ ДОЛООН БУУДАЛЫН ДОЛЖИН ЭМЭЭ ДЭЭР ШИЙДНЭ ШҮҮ ЁСТОЙ НЭГ ХООСОН ДАНХ ЮМАА ЧИ
keyboard_arrow_up