Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь юм Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь юм
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь юм

2022 оны 10 сарын 02

Arslan.mn

Өчигдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Төсөвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нарын хамт ЖДҮҮ эрхлэгч, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүдийн үйлдвэрийн үйл явцтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Тодруулбал Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн оролцогч Эко гар утасны тавиур үйлдвэрлэгч Б.Батзориг, сурагчийн ширээ сандал үйлдвэрлэгч “ОББТМ” ХХК-ийн захирал Т.Болормаа, “Бурамхан” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэгч “Цайдам трейд” ХХК-ийн захирал А.Солонго нартай уулзсан юм.

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэ хүрээнд өмнө нь зохион байгуулж байсан хэд хэдэн ажлуудад оролцон, ЖДҮҮ эрхлэгчдийн зовлон бэрхшээлийг сонсож, бодлого шийдвэртээ тусгасаар ирсэн. Цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор Баялаг бүтээгчдийн төлөөллүүдтэй уулзаж эхэллээ.

Arslan.mn

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн нь тус салбарын ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлж байгааг үйлдвэр эрхлэгчид хэлж байв. “Бурамхан” хатуу чихрийн үйлдвэрийн хувьд хэрэглэгчдээ  хадгалалтын уртасгагч, тогтворжуулагч, химийн бодисгүй, цардуулгүй, 100 хувь байгалийн гаралтай олон төрлийн жимсний охьтой бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн импортыг орлож, жил бүр зарцуулдаг 18 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх зорилго тавин ажиллаж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрүүдтэй танилцах үеэрээ “эх орны хөгжлийн хөдөлгүүр бол баялаг бүтээгчид юм. Цаашид бид хоорондоо өрсөлдөх бус хамтарч ажиллан, дэлхийн зах зээлд байр суурь эзлэхийг зорих ёстой. Эдгээр хүмүүсийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд онцгой анхаарч ажиллана” гэж хэллээ.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-нд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос зохион байгуулах “ЖДҮҮ эрхлэгчдийн нэгдсэн форум-2022” үйл ажиллагаа нь УИХ-ын даргын ивээл дор болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640981
1 эможи

keyboard_arrow_up