Б.Жавхлан: Төсөвт суухгүй ажлаар “ЗУРАГ ТӨСӨЛ“ нэрээр мөнгө гаргахгүй. Ийм зарчим баримтална Б.Жавхлан: Төсөвт суухгүй ажлаар “ЗУРАГ ТӨСӨЛ“ нэрээр мөнгө гаргахгүй. Ийм зарчим баримтална
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Төсөвт суухгүй ажлаар “ЗУРАГ ТӨСӨЛ“ нэрээр мөнгө гаргахгүй. Ийм зарчим баримтална

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Сангийн сайд Б.Жавхлан " Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна.

Зураг төсвийн хувьд Эдийн засаг, хөгжлийн яаман дээрээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа түрүү жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа том зургийг гаргана. Энэ хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Бэлтгэл ажлыг хангах байдлаар зураг төсвийг хийнэ. Тэрнээс биш цаашид төсөвт суухгүй ажлын бэлтгэл ажлыг хангах шаардлагагүй. Яамдууд захиалгаа өгч, худалдан авах ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулна. Ийм зарчмаар ажиллана.

Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай. Өнөө, маргаашгүй Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641179
1 эможи

keyboard_arrow_up