Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид орон сууцнаас бусад төрлийн зээл авахыг ХОРИГЛОХ хэрэгтэй Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид орон сууцнаас бусад төрлийн зээл авахыг ХОРИГЛОХ хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид орон сууцнаас бусад төрлийн зээл авахыг ХОРИГЛОХ хэрэгтэй

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн албан хаагчид орон сууцнаас бусад төрлийн зээл авахыг хориглох хэрэгтэй гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр "Төрийн албан хаагчид АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн жилийн орлогынхоо 80 хувиас дээшгүй хэмжээний зээл авахыг хориглох заалт оруулж ирсэн. 

Эрүүл мэнд, орон сууцны зээлээс бусдыг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид авахыг хуулиар хориглох заалттай хуулийн төсөл өргөн барьсан. Төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрийг улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдаар дамжуулж авсан гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий сан, ЖДҮ, Хөгжлийн Банк, тариалан эрхлэх сан зэргээр дамжуулж зээл авснаар манай улсад ямар эрсдэл үүссэнийг бүгд л мэдэж байна" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641784
1 эможи

Баяр
2022-10-26 17:00
Хуц муу дсдаа бид бооол бш шүү
keyboard_arrow_up